Аяллын тухай
Аялал гарах өдөр: Пүрэв гараг бүр
6 сарын 4 – 8 сарын 27 хүртэл
Аяллын төлбөр:
Том хүн: 2.990.000₮
Хүүхэд: 2.790.000₮
0-2 нас: 390.000₮
Аяллын цөөн суудал бүртгэнэ
Аяллын хөтөлбөр
1
1-р өдөр
Уланбаатар Жанжиажэ
Улаанбаатар→Жанжиажэ
Аялагчид зарласан цагийн дагуу УБ хотын Нисэх онгоцны буудал дээр ирж бүртгэлээ хийлгэн нисэж оройн 15:30-19:00цагт Жанжиажэ хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Жанжиажэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
2
2-р өдөр
Grand canyon үзэсгэлэнт газар
Өглөөний цайны дараа 08:00 цагт [Гранд хавцлын үзэсгэлэнт газар]-ыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Нийт 370 м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.
Өдрийн хоол идсний дараа вулин дэлгүүрээр зочилно.
-
Санал болгох хөтөлбөр:Grand Canyon төсөл (зиплайн + VR + слайд) 240 юань/хүн
Санал болгох хөтөлбөр:Шар луугийн агуй 280 юань/хүн
Жанжиажэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
3
3-р өдөр
Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар
Өглөөний цайны дараа, Хятадын уламжлалт анагаах ухааны талаар ШианЗунлинь уламжлалт Хятадын анагаах ухааны клиниктай танилцна.
Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1279 м өндөртэй "Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам"-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.Жанжиажэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
4
4-р өдөр
Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн-Аватар-Тианзи уул
Өглөөний цайны дараа 08:00 цагт Шангпин цайны ордоноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн [Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн]-ээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж"Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялана). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална. Жанжиажэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
5
5-р өдөр
Баофэн нуур
Өглөөний цайны дараа, нутгийн гаралтний худалдааны төв орно.(90min)
Жанжиажэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
6
6-р өдөр
Маоян голын байгалийн цогцолборт газар
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Өглөөний цайны Маоян гол нь Лишүй голын дунд орших хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн аюултай эрэг, хамгийн хүчтэй давалгаа бүхий хэсэг юм. Моторт завийн зам нь 13 километр, 66 метрийн уналттай, нийт 55 голын эрэгт ойр байдаг. Голын хоёр талын эрэг дагуу хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь хачирхалтай, аюултай харагдах ба хавцлын дундуур хөвөж усны урсгал давалгаа нь сэтгэл хөдөлгөх болно.
Санал болгох хөтөлбөр: Шинэ Зеландын тийрэлтэт завь 200 юань/хүн
Жанжиажэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
7
7-р өдөр
Чөлөөт аялал
энэ өдөр чөлөөт өдөр тул өөрийн хүссэнээр амарч зугаалах боломжтой
Жанжиажэ зочид буудал:Жанжиажэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
8
8-р өдөр
Чөлөөт аялал
Өдөр хүртэл чөлөөтэй амарч аваад 12 цагаас зочид буудлаа хүлээлгэн өгч 17:00 цагаас зочид буудлаа цугларч нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. 20:00 цагаас онгоцондоо сууж Улаанбаатарын зүг ниснэ.
Санал болгох:72 давхар байшин, Жуншан худалдааны төв
Зургийн цомог
2,990,000₮
/ нэг хүн
calendar_today8 өдөр
groupХүртэл 20 хүн
location_onУлаанбаатар ЖАНЖИАЖЭ