Аяллын тухай
Аялал гарах өдрүүд: 5 сарын 3,10,17,24,31 Аяллын төлбөр: 1880,000₮ хүүхэд 2-10 нас 1680,000₮ Аяллын хугацаа: 7 шөнө 8 өдөр Аялал гарах өдрүүд: 6 сарын 7, 14, 21 Аяллын төлбөр: 2180,000₮ хүүхэд 2-10 нас 1880,000₮ Аяллын хугацаа: 7 шөнө 8 өдөр
АЧАА ТЭЭШ- Хөх хот-Чунчин 10кг,, Чунчин-Хөх хот 10кг
Нэмэлт үзвэр:
1. Сяньюйшань ойн цэцэрлэгт хүрээлэнд жижиг галт тэрэг түрээслэх ( 25юань/1хүн )
2. Тяньшэн гурван гүүрэн дээр гарах цахилгаан машин ( 15юань/1хүн )
3. Чанжиан мөрний дүүжин замд суун шилэн гүүрний тавцан дээр очиж үзэх ( 90юань/1хүн )
check_circle Багцад орсон
- check Хөтөлбөрт орсон тасалбарууд:-
- check Сяньюйшань ойн цэцэрлэгт хүрээлэнд орох тасалбар-Тяньшэн гурван гүүрэнд орох тасалбар
- check + лифт-Агуйн шинжлэх ухааны музейг үзэх тасалбар
- check + дүүжин зам -
- check Амьтны хүрээлэн үзэх тасалбар-
- check Лицзиба хөнгөн галт тэргэнд суух тасалбар
cancel Багцад ороогүй
- close Анхааруулах зүйлс:
- close 1. Энэхүү аялал нь бүхэлдээ багц үнээр зохион байгуулагддаг тул жуулчид аливаа хөнгөлөлт, үнэгүй
- close нэвтрэх эрх зэргийг ашиглах боломжгүй. Хэрэв жуулчин хувийн шалтгаанаар аяллыг дундаас нь
- close орхих, үзвэрээс татгалзах эсвэл давтагдашгүй хүчин зүйлс (усны түвшин нэмэгдэх, зам хаагдах гэх
- close мэт) шалтгааны улмаас үзвэрүүдийг үзэж чадахгүй бол ямар нэгэн төлбөр буцаан олгохгүй.
- close 2. Аяллын үед Тяньшэн гурван гүүрэн доторх шилжүүлэн тээвэрлэх автобус хэт ачаалалтай байх
- close эсвэл жуулчдыг илүү тав тухтай байлгах зорилгоор манай аяллын автобус шууд дотогш хүргэж
- close болно. Гэхдээ шилжүүлэн тээвэрлэх автобусны (40 юань) төлбөр нь тасалбартай хамт зарагддаг тул
- close манай компани тасалбар авахдаа уг төлбөрийг аль хэдийн төлсөн байдаг. Иймээс уг зардлыг
- close буцаан олгох боломжгүй болно.
- close 3. Агуйн музейг үзэх дүүжин зам (кабель кар) засвартай тохиолдолд аяллын автобусаар орлуулан
- close хүргэнэ. Уг дүүжин замын төлбөр нь тасалбартай хамт багцлагдсан байдаг тул ямар нэгэн төлбөр
- close буцаан олгохгүй.
- close 4. Аяллын групп 15-с доош хүнтэй тохиолдолд Эрээн – Хөх хот, Хөх хот – Эрээн чиглэлд орон
- close нутгийн автобусанд суун зорчино. 15-с дээш хүнтэй тохиолдолд аяллын бүтэн нэг автобус
- close түрээслэж гарна.
- close Аяллын төлбөр:
- close Дэлхий нийтийн хямралтай холбогдуулан онгоцны төлбөр нэмэгдсэн тул 6 сарын
- close аялалуудын үнэ нэмэгдсэн болно.
- close Төлбөр: Аялал эхлэхээс 20 хоногийн өмнө бол 60 хувь төлөх ба аялал эхлэхээс 7 хоногийн
- close өмнө үлдэгдэл төлбөрөө хийсэн байна
- close Аялал дөхсөн суудалтай үед бүртгүүлсэн бол 100 хувь төлбөрөө бүрэн төлж барагдуулна.
- close Аялалд 20+1 гэсэн цөөн тоогоор бүртгэнэ
- close ЖИЧ:
- close Аялалд бүртгүүлсэн дараа нэр солих болон цуцлах боломжгүй хатуу нөхцөлтэй суудал
- close захиалдаг тул та аялалаа зөв төлөвлөөрэй.
Аяллын хөтөлбөр
УБ – Замын Үүд
Энэ өдөр эрхэм аялагчид маань 15:30 цагт вокзал дээр ирж бүртгэлээ хийлгэн зөвлөгөө өвч 16:10 цагт галт тэргэнд суугаад маргааш нь 07:20 цагт Замын Үүдэд очно. Хоол: Өөрсдөө Байрлах: Галт тэрэг
Эрээн – Хөх хот -Чунчин
Маргааш нь 07:30 цагт Замын-Үүдээс Эрээн хот хүртэл автобусанд сууж Эрээн хотод орно. Эрээн хотод орж ирээд аялагчид өөрсдийн зардлаар өдрийн хоолоо иднэ. Дараа нь Хөх хот руу автобусаар явна. Хөх хотод ирсний дараа 22:15 цагт Чунчин хот руу ниснэ. Чунчин хотод 00:40 цагт ирээд буудал руугаа явж амарна. Хоол: Өөрсдөө Байрлах: Чунчин
Чунчин – Сяньюйшань суурин
Өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотын нэг дүүрэг болох Фулин дүүрэн рүү автобусаар явна. Фулин дүүрэгт ирсний дараа Ужян голын аяллын усан онгоцонд суун 1 цаг орчим аялна. Энэхүү усан онгоцон дахь аялал нь Ужян голын сонин содон хэлбэртэй хадан цохио, зарим нь тоть шиг зарим нь янз бүрийн амьтны хэлбэртэй харагддагаараа онцлогтой юм. Дараагаар нь Дэлхийн №1 агуй хэмээн нэрлэгддэг Агуйн шинжлэх ухааны музейг ( 芙蓉洞⻛景区 ) үзэх юм. Агуйн дотор жилийн 4 улирлын турш 16,1 градус орчим тогтмол температуртай тул аль ч улиралд аялж үзэхэд таатай юм. Энэ өдрийн сүүлийн үзвэр бол Сяньюйшань суурин луу явж уул, усан дунд зохион байгуулагддаг томоохон хэмжээний бодит тайзны тоглолтыг ( 印象武隆 ) үзэх юм. Тоглолт нь Сычуань мөрний хөлөгчдийн дуунууд, Чирэгч завьчдын соёл, Тужя үндэстний ёс заншил зэргийг дуу, хөгжим, дамжуулан үзэгчдэд хүргэх юм. Дараа нь зочид буудал руугаа явж амарна. Хоол: Өглөө, өдрийн хоол Байрлах: Чунчин
Чунчин-Сяньюйшань суурин
Өглөөний цайгаа уусны дараа Дагина уулын ойн цэцэрлэгт хүрээлэн ( 武隆仙⼥⼭森林公园 ) рүү явна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь уулын орой дээрх нэг чулууны оргил нь бүжиглэж буй дагина шиг харагддагаараа өвөрмөц юм. Дараа нь автобусанд суун Дэлхийн хамгийн том, байгалиас бүтээгдсэн Тяньшэн гурван гүүрийн үзэсгэлэнт бүсээр ( 天⽣三桥⻛景区 ) зугаална. Гурван гүүр, хоёр хөндийн дунд бий болсон үзэсгэлэнт байгальтай танилцах юм. Мөн энэхүү газарт Transformers киноны зураг авалт хийгдсэн алдартай газруудын нэг юм. Хоол: Өглөө, өдрийн хоол Байрлах:Чунчин
Чунчин хот
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа автобусаар дараах газруудыг үзнэ. Чунчин хотын амьтны хүрээлэн рүү явна. Энэхүү хүрээлэн нь Улсын АААА зэрэглэлийн аялал жуулчлалын бүс бөгөөд Хятадын шилдэг 10 амьтны хүрээлэнгийн нэг юм. Нийтдээ 230 төрлийн 4000 гаруй амьтан амьдардаг бөгөөд тэдгээрийн 80% нь ховор хамгаалалттай амьтад юм. Үүнд: Панда, бар заан, сармагчин, анааш, фламинго зэрэг олон төрлийн амьтад байдаг. Лицзиба хөндлөн төмөр замын метронд суун Чунчины 2-р метроны шугамын онцлогийг үзэх юм. Чунчин хотод ирсэн хүн бүрийн заавал үзэх ёстой үзвэрийн нэг бөгөөд газарт-галт тэрэг барилгын дунд орж ирж буй гайхамшигт дүр зургийг харж болно. Анхны дайны ялалтын дурсгалын хөшөөг үзэж сонирхоно. Энэхүү хөшөө нь Японы эсрэг дайнд зориулан босгосон “Чөлөөлтийн хөшөө” юм. Мянган жилийн өмнөх хуучин чулуун гудамж болон орчин үеийн соёлын хослолыг үзэх юм. Мөн энэхүү гудамжинд эртний болон орчин үеийн олон бэлэг дурсгалууд худалдаалагддаг байна. Энэ өдрийн сүүлийн үзвэр болох алдарт Хуньяадуны шөнийн үзэмжийг гаднаас нь харж, зураг хөргөө даруулан шөнийн хотыг үзэх юм. Үүний дараа буудал руугаа явж, алжаалаа тайлан амарна. Хоол: Өглөө, өдрийн хоол Байрлах: Чунчин
Чунчин –Хөх хот
Өглөөний цайгаа уусны дараа 11 цагт Чунчин хотын нисэх онгоцны буудал руу явна. 15:20 цагт Хөх хот руу нисээд 17:40 цагт Хөх хотод ирнэ. Хөх хотод ирээд аялагчид буудал руугаа явж амарна.
Хоол: Өглөөний цай Байрлах:
Хөх хот -Эрээн-Замын Үүд
Энэ өдөр эртлэн босож өглөөний цайгаа уусны дараа Эрээн хот руу автобусаар явна. Эрээн хотод ирээд зээл дэлгүүрээр орж худалдаа хийх зэрэг чөлөөт цагтай. 13:30 цагт цугларч хил гарах унаанд сууж Замын-Үүд орно. 18:05 цагт галт тэрэг Улаанбаатар хотын зүг хөдөлснөөр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Хоол: Өглөөний цай Байрлах: Галт тэрэг
Улаанбаатар хот
09:20 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд ирснээр аялал өндөрлөнө