Аяллын тухай
Өдөр 1 УБ-ЗҮ Галт тэрэг Өдөр 2 ЗҮ-Эрээн -Жининь Water world Оройн хоол Water world Өдөр 3 Жининь-Мини аватар-Хөх хот Шилэн гүүр , амьтны хүрээлэн, нао бао усан парк Өглөөний цай Оройн хоол Хөх хот-буудал Өдөр 4 Хөх хот Шинжилгээндээ орно ШУ музей Өглөөний цай Оройн хоол Хөх хот-буудал Өдөр 5 Хөх хот -Эрээн Шинжилгээний хариу аваад ЭРЭЭН хот руу хөдөлнө. Өглөөний цай Эрээн-буудал Өдөр 6 Эрээн -ЗҮ Галт тэрэг Өглөөний цай Өдөр 7 ЗҮ-УБ :Аялал гарах өдрүүд: Лхагва гараг бүр Аяллын төлбөр: 890,000₮ Хүүхэд: 3-12 нас 760,000₮ 0-3 үнэгүй
check_circle Багцад орсон
- check АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
- check 1. Улаанбаатар – Замын үүд – Улаанбаатар чиглэлийн унтлагын вагоны билет
- check 2. Замын үүд – Эрээн – Замын үүд чиглэлийн олон улсын автобусны билет
- check 3. Хөтөлбөрт заагдсан зочид буудлуудын төлбөр
- check 4. Хөтөлбөрт заагдсан аялалын үзвэр үйлчилгээний төлбөр
- check 5. Аялалын тээврийн зардал
- check 6. Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
- check 7. Мэргэжлийн туршлагатай хөтөч /Хятад, Монгол хэлтэй/
- check 8. Гадаад аялалын даатгал /БНХАУ-ын талдаа олон улсын даатгал хийгдэнэ./
- check 9. Эрүүл мэндийн багц шинжилгээний төлбөр
cancel Багцад ороогүй
- close АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
- close 1. Аялагчийн хувийн хэрэглээний зардал
- close 2. Замын хүнс, аялалын туршид өдрийн хоол
- close 3. Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээг нэмэлтээр авах тохиолдолд түүний төлбөр
- close 4. Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө буюу TIP /заавал өгөх зүйл биш
Аяллын хөтөлбөр
Улаанбаатар – Замын үүд
Улаанбаатар төмөр замын буудалд 15:30 цагт цуглана. 16:50 цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө. Плацкард буюу “хагас унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.
Замын үүд – Жинин
Өглөө 07:20 цагт Замын үүд суманд очно. Аяллын гэрээт автобусанд суун 2 улсын хил гаалиар гарч Эрээн хотод очиж өдрийн хоолоо иднэ /өөрсдөө/ Аяллын автобусаар Жининь хот руу 350 км замыг ойролцоогоор 3 – 4 цагийн хугацаанд явна. Тус хотод Өвөр Монголын хамгийн том бөгөөд 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлана. Оройн хоол нь буфет учир хүссэн хоолоо сонгон амттан, жимс зэргээр үнэгүй үйлчилнэ. “Water World” усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлэх боломжтой. Мөн нэмэлт төлбөрөөр бүх төрлийн массаж хийлгэж болно.
Жининь – Мини аватар – Хөх хот / Набао усан паркай/
Жининь – Мини аватар – Хөх хот / Набао усан паркай/ Өглөөний цай – Буфет. Өглөөний цайны дараа Жининь хотоос аялалын автобусаар Мини аватар руу 102 км замыг ойролцоогоор 2 цагийн хугацаанд туулна. Ирээд Шилэн гүүрэн дээгүүр явахаас гадна Амьтны хүрээлэн үзнэ. Орой ӨМӨЗО-ны нийслэл хот болох Хөх хот руу хөдөлнө. Оройн хоол халуун тогооны ресторанд иднэ. Ингээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
Хөх хот – Шинжилгээ- музей -Шоппинг
Өглөөний цайгаа ууна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээд хамрагдана. Шинжилгээний дараа Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей үзнэ. Зах худалдааны төвөөр шоппинг хийнэ. Чөлөөт цаг. Тогтсон цагт цуглаад оройн хоолоо идээд зочид буудалд хүргүүлэн амарна.
Хөх хот Эрээн
Шинжилгээний хариу авах - Эрээн Өглөөний цайны дараа Шинжилгэний хариу авна. Дараа нь ЭРЭЭН хот руу хөдлөнө. Аяллын автобусаар Эрээн хот руу 350 км замыг ойролцоогоор 4 – 5 цаг туулна. Эрээн хотод ирээд буудалдаа амарна
Замын үүд – Улаанбаатар хот
Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 13:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Замын үүд суманд ирнэ. 18:05 цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд Улаанбаатар хотыг зорино.
Улаанбаатар
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирсэнээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө
- ЖИЧ:АЯЛЛЫН ТӨЛБӨР ТООЦОО: 1. Аялалд бүртгүүлэхдээ аяллын урьдчилгаа төлбөр болох 200,000₮-ийг төлөх бөгөөд аяллын үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө бүрэн барагдуулах шаардлагатай. 2. Аялал эхлэхээс өмнө болон аяллын явцад гадаад паспорт, холбогдох бичиг баримтаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд төлбөрийн буцаалт олгохгүй. 3. Аяллын захиалга аялал эхлэхээс 2-3 хоногийн өмнө цуцалвал унааны зардлыг суутган төлбөрийг буцаан олгоно. Аяллын буцаалтыг баримт үндэслэн олгох бөгөөд аялал эхлэхээс 1 хоногийн өмнө цуцалвал төлбөрийг буцаан олгохгүй.