Аяллын тухай
АЯЛАЛ ГАРАХ ОГНОО: 05 сарын 16, 06 сарын 27 Аяллын групп 19+1 хөтөч Зарлах үнэ: 3260,000 төг том хүн Зарлах үнэ: 2950,000 төг хүүхэд 2-11 нас хүртэл Буудлын өрөөнд ганцаараа орох төлбөр: 800 юань өөрөө төлнө
check_circle Багцад орсон
- check Аяллын зардалд багтсан зүйлс:
- check - УБ-Шанхай-УБ 2 талын нислэгийн тиз
- check - 33 суудалтай аялал жуулчлалын автобус
- check - Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол
- check - Хөтөлбөрт заасан 4 одтой стандарт зочид буудал
- check - Мэргэжлийн хятад, монгол хэлтэй хөтөч
- check - 50 юань /1хүн/*6 удаагийн хоол=300 юань
cancel Багцад ороогүй
- close Аяллын зардалд багтаагүй зүйлс:
- close - Хөтөлбөрт заагаагүй өдөр, оройн хоол
- close - Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- close - Хөтөч жолоочын гарын мөнгө
- close - Нэмэлт үзвэрийн төлбөр
- close - Чөлөөт өдрийн зардал
Аяллын хөтөлбөр
УБ-Шанхай
Энэ өдөр нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хотоос Шанхай хот руу ниснэ. УБ хотоос 13:00 цагт нисээд 16:45 цагт Шанхай хотод бууна. Аялагчдыг тосч аваад ШАНХАЙ хотын галт тэрэгний өртөөрүү явж Чанша хотруу хөдөлнө. 21:40-06:52.
Энэ өдөр унтлагын галт тэргэнд хононо.
Чанша-Жанжиажэ
Өглөө 06:52 цагт Хунан мужийн нийслэл Чаншад хотод буугаад Жанжиажэ хотруу хурдны замаар явна.
Өдрийн хоолондоо ороод "Жанжиажэгийн сүнс" гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу ирж аяллаа үргэлжлүүлнэ. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Аялалаа дуусгаад орой буудалдаа орж амарна.
Жанжиажэ
Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Жанжиажэ ойн цэцэрлэгт хүрээлэн, Алтан ташуурын горхи Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүсээр зугаална.
Юанжиажэ: BaiLong шилэн лифтээр уулруу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт шовх тэнгэр багандсан өндөр уулс, гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно.
Тианзи уул: “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно.
Аялалаа дуусгаад буудалдаа очиж амарна.
Нэмэлт төлбөр төлөөд Баофэн нуурын аялал 208 юань/хүн
Жанжиажэ
Өглөөний цайгаа уугаад Жажиажэ хотын нутагийн онцлог бараа бүтээгдэхүүн болон цайны дэлгүүрээр орж амталгаа хийн худалдаа хийнэ. Үүний дараа нэмэлт төлбөр төлж хавцлын дунд баригдсан эр зоригийн гүүр гэж нэрлэгдсэн Шилэн гүүрийг үзэх боломжтой. Энэ нэмэлт төлбөртэй. 240 юань
Аялалаа дуусгаад орой буудалдаа орж амарна.
Жанжиажэ -Чанша-Шанхай
Өглөөний цайгаа уугаад Жанжиажэ хотын торгоны дэлгүүрээр орж худалдаа хийх боломжтой. Үүний дараа нэмэлт төлбөр төлж Шар луугын агуй үзэх боломтой. 228 юань/хүн
Өдрийн хоолоо идээд Чанша хотруу буцна. Чанша хотын галт тэрэгний өртөөнөөс унтлагын галт тэргэнд сууж Шанхай хотруу буцна.
Энэ өдөр галт тэргэнд хононо.
Шанхай
Өглөө эрт Шанхай хотод ирнэ.Шанхай хотын аялалдаа гарна.
Шанхай гол нэрийн хуудас болсон Шанхай хотын телевизийн цамхагаар зочилно. Энэхүү цамхаг нь Шанхай хотын Пүдун дүүрэгт, Хуанпү мөрний эрэг дээр байрладаг бөгөөд хотын хамгийн алдартай бэлгэ тэмдэг юм. Уг сувдан цамхагийн нийт өндөр нь 468 м өндөр бөгөөд уг барилга нь 11 ширхэг том, жижиг бөөрөнхий дүрсээс бүтсэн бөгөөд энэ нь "хаш таваг дээр унаж буй сувднууд" мэт харагддаг өвөрмөц архитектурын шийдэлтэй.Жуулчид 90м, 263м, болон 350 м-ийн өндөрт байрлах танхимуудаас хотыг 360 градусаар тольдон харах боломжтой. 50 хүний багтаамжтай, секундэд 7 метр туулах хурдтай өндөр технологийн цахилгаан шаттай.
v Шанхай хотын “Зүрхэн гол бурханы сүм” буюу аялал жуулчлалын газраар зочилно. Энэ газар нь Эртний архитектурын цогцолбор дотор байрлах нууцлаг худалдааны гудамж. Энэ нь Хотын бурхны сүм, Чэнсянгийн асар, Юй цэцэрлэг зэрэг ойролцоох түүхэн газруудтай гайхалтай зохицдог. Энэ гудамжны дагуу өвөрмөц дэлгүүрүүд элбэг байдаг бөгөөд жуулчид олноор цуглардаг нь Жяннань хотын эрч хүчтэй гудамжны амьдралын үзэсгэлэнт дүр зургийг бий болгодог. Үүний дараа Нанжин худалдааны гудамжаар зугаалж худалдаа үйлчилгээний газраар орж зугаална. Энд маш төрлийн хоолны гудамж байх бөгөөд эндээс та хүссэн амттан хоолоо авч идэх боломжтой.
v Шанхай хотын нэрийн хуудас болсон алдарт Bund зочилно. Энэ газар нь Шанхай хотын түүхэн дурсгалт газар болох Бунд нь Хуанпу дүүргийн Жоншан Зүүн зам 1-д байрладаг. Хойд талаараа Вайбайду гүүрнээс өмнө зүгт орших Яньан Зүүн зам хүртэл ойролцоогоор 1.5 километр үргэлжилдэг энэхүү барилга нь олон улсын архитектурын цуглуулга болон Хуанпу голын гайхалтай үзэмжээрээ алдартай. Олон улсын архитектурын цуглуулгад неоклассик, арт деко, готик элементүүдийг багтаасан олон төрлийн хэв маягийн 52 барилга багтдаг бөгөөд үүнд ногоон зэс дээвэртэй Энхтайвны зочид буудал, Биг Бенийн цагны цамхагийн хуулбар болох Гаалийн байшин, барокко хэв маягийн Азийн барилга, Хятад болон барууны хэв маягийн холимог бүхий Хятадын банкны барилга багтдаг. Барилга бүр зуун жилийн түүхтэй.Нанжин худалдааны гудамжаар зугаална.
v Оройн хуанпу мөрнөөр усан онгоцны аялалдаа гарна. Үүний дараа орой буудалдаа очоод амарна.
Шанхай –ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр Диснейлэнд , амьтаны хүрээлэн зэрэгийг үзэж боломжтой. /өөрсдөө/
Шанхай-Улаанбаатар
Өглөө эрт босож буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Шанхай хотын нисэх онгоцны буудалруу явж нислэгийн бүртгэлээ хийлгэн 07:50 цагт онгоцондоо сууж Улаанбаатар хотруу нисээд 12:00 цагт бууснаар бидний дурсамжид аялал өндөрлөнө.