Аяллын тухай
Аялал гарах өдрүүд: 05 сарын 07, 14, 21, 28 06 сарын 04, 11, 18, 25 07 сарын 02, 9, 16, 23, 30 08 сарын 06, 13, 20, 27 Улаанбаатар хотоос Пүрэв гараг бүр тогтмол аялуулна. Аялалд хүний тоо хамаарахгүй, хязгааргүй. Аяллбн төлбөр: Насанд хүрэгсэд: 1060,000₮ Хүүхэд 3-10 нас 850,000₮ / буудалд оргүй/ 0-2,9 үнэгүй /буудалд оргүй суудалгүй хоолгүй/Улаанбаатар - Замын үүд
Аяллын хөтөлбөр
Улаанбаатар -Замын үүд
Аялагчид Улаанбаатар Төмөрзамын төв вокзал дээр 15:30 цагт цуглаж 16:40 цагт галт тэргэндээ сууж аялал эхэлнэ.
Замын үүд - Эрээн → Хөх хот /Хоол: Орой/
● Хоёр улсын хилээр гарч, Эрээнд аялагчид өдрийн хоолоо өөрсдөө иднэ. ● Үүний дараа 400 км зам туулан Хөх хот (Hohhot) руу явна. Хөх хотод ирсний дараа: ● Хотын төвд байрлах Датиан, Чан Ан Чин Цу, Шанхуа зэрэглэлийн зочид буудлуудад байрлана. ● Хүсвэл үнэгүй эрүүл мэндийн шинжилгээ өгөх боломжтой./хөтчөөс зөвлөгөө авна./ ● Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарч хононо.
Хөх хотын аялал (Хоол: Өглөө, орой)
●Шинжилгээ өгөх хүмүүс шинжилгээ өгнө. ●Шинжлэх ухааны музей, ДАЛАЙН АКВАРИУМ үзнэ. ● Гэрэлт гудамж – оройн цагаар гэрлэн чимэглэлтэй, зураг авахад тохиромжтой гудамжаар зугаална. ● Оройн хоолоо идээд зочид буудалдаа амрана.
Хөх хот → Мини аватор (70 км) (Хоол: Өглөө, орой)
● Шинжилгээний хариугаа аваад Мини аватор руу явна. ● Шилэн гүүрээр аялаж, амьтны хүрээлэн, усан парк /нэмэлтээр өөрсдөө солонгон гүүр, ziplain аар явж болно. /50-100 юань/ ● оройн хоол идээд зочид буудалдаа амрана
ДАТОНД Fantawild Adventure Theme Park (Хоол: Өглөө, орой)
Fantawild Adventure Theme Park (Хятадаар: 方特欢乐世界) нь Хятадын хамгийн алдартай том тоглоомын паркын нэг бөгөөд гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан олон төрлийн тоглоом, шоу, технологийн үзвэртэй аялал жуулчлалын төв юм. Тоглоом, үзвэрүүд ● Roller coaster (галзуу хулгана) ● 4D болон 5D кино театр ● VR адал явдалт тоглоом ● Динозаврын ертөнц ● Усны адал явдалт тоглоом ● Хүүхдийн тоглоомын бүс ●Хуучин хотын хэрэм барилга, Гэрэлт гудамжаар аялана ●. Оройн хоолоо идээд буудалдаа амрана.
Датoн → Жининь - Эрээн (Хоол: Өглөө, орой)
● Өглөөний цайгаа уугаад Эрээн хот руу 400 км орчим зам туулна. Замдаа Жинин хот-д зогсоно. ● Жининьд Яблоу арьсан эдлэлийн (арьсан цүнх, бүс, гутал, бэлэг дурсгалын зүйлс) дэлгүүрээр зочилно. ● Эрээнд ЗЭЭЛ худалдааны төвтэй ойрхон зочид буудалдаа байрлана. ● Чөлөөт худалдан авалт хийгээд оройн хоолоо идээд амрана
Эрээн → Замын - Үүд
● Өглөөний цайгаа уугаад чөлөөт худалдан авалт хийгээд өдөр 13:00 цагт зочид буудалдаа цуглан хил гарах автобусандаа сууна. ● Хил гарч Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн 18:05 галт тэргэнд сууна.
Улаанбаатар
● Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө